Энэ сарын 21-нээс эрс хүйтэрч, -49 хэм хүрнэ

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн технологич инженер, цаг уурч Ж.Сарантуяагаас ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа.

-Энэ сарын сүүлээр огцом хүйтэрнэ гэсэн. Танайхаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр ямар байхаар байна?

-Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтэрнэ.

Идэр тэсийн хөндий, Хан хөхийн