АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВ
Азийн Гамшгийн Бэлэн Байдлын Төв (ADPC) Тайландын Вант Улсын нийслэл Банкок хотод байрладаг гамшгийн эрсдэлийг бууруулах бүсийн нөөцийн ашгийн бус төв юм. Ази болон Номхон Далайн бүс нутгийн улс орнууд, нийгэмлэгүүдэд гамшгийн нөлөөг бууруулах тухай мэдлэг мэдээлэл олгох, байгууллагын тогтвортой механизмыг байгуулах болон бэхжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх мөн тусгай мэдлэг туршлага, мэдээлэл солилцоог дэмжин туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. БҮТЭЦУДИРДЛАГААзийн гамшгийн бэлэн байдлын төвийн хууль эрх зүйн орчин, дүрэм журам, зорилго зорилт, тунхаг бичгийн хүрээнд үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Зөвлөл хэрэгжүүлнэ.Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Зөвлөлийн дэд хороог Удирдах Хороо гэнэ. Удирдах хороо жилд 2-3 удаа хуралдаж ADPC-ийн дээд удидлагад зааварчилгаа өгнө. Тус хороо нь Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүдээс гадна бусад техникийн байгууллага болон Ази-Номхон Далайн бүс нутгийн агентлагуудын төлөөлөгчдөөс бүрдэнэ.Бүсийн Гамшгийн Удирдлагын Зөвлөх Хороо нь Ази-Номхон Далайн бүс нутгийн гишүүн орнуудын Засгийн Газрын гамшгийн удирдлагын салбарын удирдах, нөлөө бүхий албан тушаал эрхэлдэг хүмүүсээс бүрдсэн бөгөөд ADPC-ийн батламж зохион байгуулалтын тунхаг бичгийн дагуу бүсийн хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.Олон Улсын Зөвлөл нь Ази-Номхон Далайн бүс нутгийн орнуудын Засгийн Газар болон бусад байгууллагын гамшгийг бууруулах чиглэлээр ажил эрхэлдэг хувь хүн болон ахлах албан хаагчдаас бүрдсэн сүлжээ юм.АЗИЙН ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ТӨВИЙН НЭГЖЦаг уурын өөрчлөлт, цаг уурын эрсдэлийн удирдлагын газарГамшгийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн газарГамшгийн эрсдэлийн удирдлагын системийн газарОнцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэндийн газарАюулгүй хөгжлийн төлөвлөлт хэрэгжилтийн газарSERVIR-ийн газарДэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.adpc.net/igo/? JTI санБидний тухайJTI сан өөрөөр Stiftung JT International нь JT International SA байгууллагын санхүүжилттэй Щвейцарын Холбооны Улсад бүртгэлтэй 2001 онд байгуулагдсан буяны байгууллага юм.Манай зорилгоБайгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгаас хамгаалах, туслах, амьдралын чанарыг дээшлүүлэх.Бидний хандлагаОролцогч талуудыг үйл ажиллагаандаа төвлөрүүлсэн түншийг бид хайдаг.Төслийн удирдлагыг хамгийн өндөр түвшинд хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран ажилладаг.Бид урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэл байгуулдаг.Илүү үр дүнд хүргэх зорилгоор байгууллагуудын хамтын ажиллагааг дэмждэг.Бид гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжин ажилладаг боловч гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд голлон анхаарч ажилладаг.Гамшгийн эрсдэлийг бууруулах нь аливаа хөгжлийн хөтөлбөрийн бэрхшээлтэй элемент гэж үздэг.Дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хаягаас авна уу: http://jtifoundation.org/Төслийн тухай
Онцгой байдлын ерөнхий газар © 2015